Аялал жуулчлалын салбарт асуудал их байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Наадмын дуулиан намжаагүй хөдөө орон нутаг руу давлагаалсан энэ үед нийслэлчүүдийн ихэнх нь гэр бүлээрээ агаар салхинд амарч буй.

Онгон дагшин тал нутаг, уул хангай хүн зоны хөлд дарагдан, талхлагдах  вий, зэрлэг ан амьтад дайжин үргэх вий хэмээсэн харам болгоомж төрөв.

Нэг үеэ бодвол иргэд боловсон аялж, хогоо түүгээд сурчихаж. Харин урсгал ус булингартуулж машин, хувцас, түмпэн саваа угаах зэргээр хударгагүй аашилж буй хүмүүс мэр сэр харагдаж л байх. Ус хэдий урсан тунгалагших боловч лус савдаг хилэгнүүлэх вий гэдгээс аюуж баймаар. Ёс заншил, аливаа зүйлийн утга учрыг мэддэг хүмүүс их нямбай. Гол усанд хонины гэдэс гаргасан хувин саваа угаах битгий хэл сүү дусааж болдоггүйн учрыг үр хүүхдэдээ зааж харагдах.

Өвгөд эмгэд маань лус савдаг нүд, чихтэй гэж ярьдаг. Хаа явсан газраа шинэхэн сүүний дээж, арвай будааны дээжээ өргөж, цэвэр цэмцгэр хувцаслаж, уул хангайдаа мөргөн сүсэлж гүнээ хүндэтгэлтэй явах хэрэгтэй гэж захидаг сан. Аялал жуулчлалын компаниуд зорин ирсэн иргэдээ тав тухтай амраагаад явуулдаг, хямд төсөр үйлчилдэг жишиг тогтчихвол хүмүүс хээр хөдөө зутраад, хог  хаяад яваад байхгүй. Гэвч ачир дээрээ энэ салбар хөгжих хол байгаа нь харамсалтай. Зорин очиж буй газрын тэмдэг тэмдэглэгээ ч байхгүй, буудаллан отголох газрын заавар журам ч байхгүй. Машин дүүрэн иргэд хаа таарсан газраа л майхнаа зоож, галаа түлдэг. Тэнд ариун цэврийн асуудал ярилтгүй.

Хэдий хогоо цэвэрлээд явсан ч дараа дараагийн амрагчид тэдний “ариун цэврийн” орчинд буудаллаж, гэдэсний шар, халдварт өвчин гээд эрүүл мэндийн таагүй байдал үүсэх нь ч олонтаа. Тиймээс байгаль орчны цэвэр цэмцгэр байдлаас гадна иргэдийн эрүүл аюулгүй байдал давхар хөндөгдөж байдаг учир юун түрүүн аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, тэнгэрт хадсан үнэ дээр уян хатан байлгах асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.8) 2022 оны 07 сарын 19

yanda Mgl hunii unen zan turh yagaad iim huiten setgeltei ardtumen be Mgl etheg ehchuud ee Mgl uls.n ornii nuur tharai ta nar.s shaltgaalna yaj uls oron hugjuh ve ur huuhed n engeed haa hamaagui etheg eh n hogoo hayaj yavaa uls.g haraad Mgl huuhed ymar humuujil tei boloh boldoo ⁉️

0  |  0
zochin(106.154.128.8) 2022 оны 07 сарын 19

yanda Mgl hunii unen zan turh yagaad iim huiten setgeltei ardtumen be Mgl etheg ehchuud ee Mgl uls.n ornii nuur tharai ta nar.s shaltgaalna yaj uls oron hugjuh ve ur huuhed n engeed haa hamaagui etheg eh n hogoo hayaj yavaa uls.g haraad Mgl huuhed ymar humuujil tei boloh boldoo ⁉️

0  |  0
Зангараа(103.229.120.184) 2022 оны 07 сарын 19

Дэлхийн өв соёлоос 100 жилээр хоцорч яваа монголчуудын аялал, жуулчлал гэдэг нь байгаль орчин, гол усаа бохирдуулахаас цаашгүй. Бадарчин явсан газар бүр балагтай. Энийгээ бас дотоодын аялал гээд байгаа өрөвдөлтэй үхэр сүрэг.

0  |  0
Top