ӨВЛИЙН БЭЛТГЭЛ: 20 агуулахад 54.500 тонн түлш нөөцөлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн билээ.

Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өнгөрсөн жил 60 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилийн хувьд 54.500 тонн түлшийг 20 агуулахад нөөцлөөд байна. Түлш нөөцлөхөд агуулах хүндрэлтэй байдаг. Холбогдох цэргийн анги руу хүсэлт явуулж, иргэдээс ирсэн хүсэлтийг судалж, Ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Одоогийн байдлаар 15 агуулах түрээсэлж байгаа” гэсэн мэдээлэл өглөө. 

“Таван толгой түлш” ХХК-ийн хувьд Баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, өдөрт 688 тонн түлш үйлдвэрлэж байгаа аж. Түүхий эдийн нөөц хангалттай байгааг мөн тэрбээр онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top