Хилчин тамирчид өнгөтэй наадлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 18

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Хилчин тамирчид амжилттай сайхан наадлаа Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Хилчин" спорт хорооны Чөлөөт бөхийн тамирчин, дэд ахлагч М.Лхагвагэрэл 7 даван Монгол Улсын заан цол, Үндэсний бөхийн тамирчин, Монгол Улсын аварга, дэд хурандаа С.Мөнхбат 7 даван шөвгөрч, ахлагч Г.Бадрах 6 даван Монгол Улсын харцага цол, ахлах ахлагч Б.Түмэндэмбэрэл, ахлах ахлагч Э.Нямаа, дэд ахлагч Э.Сумъяабат, дэд ахлагч О.Цэцэнцэнгэл, дэд ахлагч О.Түмэн нар 5 даван Монгол Улсын начин цол тус тус хүртлээ.

Мөн Үндэсний сурын тамирчин Б.Сүрэнжаргал 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлж, “Улсын онч харваач” цол хүртсэн амжилтаар Улсын их баяр наадамдаа сайхан наадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top