Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай ээлжит шуурхай хуралдааныг хийж, үүрэг чиглэл өглөө.
Шуурхай хуралдаанаар коронавируст халдварын тархалтын дэлхий дахины болон дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийв.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхаарууллаа.
Мөн эмнэлгүүдийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.
Сэтгэгдэл ( 0 )