Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны долдугаар сарын 9-нд Д.Сүхбаатарын талбайд зохиогдсон “Дээлтэй Монгол-2022” наадамд Чингэлтэй дүүргийн алба хаагчид болон иргэдийн төлөөлөл амжилттай оролцлоо.
Тодруулбал, 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ наадамд нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгаас энэ жил иргэд зорин ирж оролцсоноос Чингэлтэй дүүрэг 2 дугаар байрт шалгарлаа.
Мөн дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Л.Бат-Оргил “Шилдэг урлаач” төрөлд тэргүүн байр эзэллээ.
Сэтгэгдэл ( 0 )