Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас Ажлын хэсэг гарч, төмсний үнэ зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж эхэлжээ.
Шалгалтын дүнд төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой гэж үзжээ.
Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлсэн тул цаашид үнэ буурах хандлагатай байна.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 21-ний байдлаар "Барс" зах дээр 8 тонн төмс бууж, Улаанбаатар хотын зах, дэлгүүрүүдээр нийлүүлэгдэн, "Номин"-д 2 кг нь 8198 төгрөг, И-Март худалдааны төвд 1 кг нь 1880, "Барс" захад 1 кг нь нь 4500, бөөний үнэ нь 3500, "Хүчит шонхор" захад 4000-4500, "Алтжин бөмбөгөр" худалдааны төвд 4500-5000, "Амгалан" захад 4500 төгрөгөөр худалдаж байна.
Хүнсний ногооноос төмсний үнэ хамгийн өндөр буюу 37.5%-аар нэмэгдсэн бол орос сонгино 5,1%-аар, монгол лууван дунджаар 14,8%-аар, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45%-аар, хүрэн манжин 21,3%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
ШӨХТГ-аас дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долоодугаар сарын дунд үед хомсдол үүсч байна. Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, долоодугаар сард импортын татварыг хөнгөлж, уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөц бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байн гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Номин ногооны үнэ их өндөр. Чанар муу. Харин миний дэлгүүр, имарт сонголт сайтай үнэ нь ч боломжийн байдаг.
Монголчууд ингэж зах зээлийг хөгжүүлж бна даа. Тэгэхэд И март 1 кг төмсийг 1880 төгрөгөөр номин 4000 төгрөгөөр зарж бна ш тээ. Е мартад баярлаж бна. Би сая 5 к тммс авав. Баынга үйлёлүүлнэ