ОЛОН ӨНГӨ: Маргааш амьдрал үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Наадмын сар эхэлснийг хэлэх үү хаа сайгүй л сум, аймгийн ой тохиож байна. Төрөлх нутаг орноо зорих иргэдийн цуваа ч үргэлжилсээр. Өнгөтэй өөдтэй бүхнээ өмсөөд, өндөр том жийп хөлөглөөд л явах юм.

Харин тосож авч буй орон нутгийнх нь өнгө төрх нэг л гундуу. Аль амбасан үеийн модон жорлон, банз шургааг нь салж санжсан эвдэрхий гүүр. Энэ бүхнийг хараад юу гэж боддог бол. Болж бүтэж байгаа зүйл орон нутагт хэр байна вэ. Хөгжил дэвшил, хүн амын амьжиргааны түвшин таны төрж өссөн гэх хөдөө нутагт хэр байна. Бодох л асуудал.

Тэмдэглэлт ой, баяр наадмаар нэгэндээ баярхаад өнгөрөх бус өсөж өндийсөн төрсөн нутагтаа та ямар хувь нэмэр, бүтээлч ажил өрнүүлсэн тухайгаа тунгаагаад нэг үзээрэй. Үнэндээ монголчууд бид бодит байдалтайгаа зөрчилдөөд байх юм. Бэл бэнчинтэй нэгний байж байгаа царайнаас илүү тод харагдах. Төрөлх нутагтаа гар сунгах л юм, тэд . Гэхдээ байгаа олохгүй. Морь, бөх, наадмын шоу цэнгээнд байдгаа барьж үзэгдэх.

Үнэхээр нутаг орноо гэсэн сэтгэлтэй бол хүн эмнэлэгт нь хандив өргө л дөө. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийнх нь  нойлыг нь боловсронгуй болгоодхооч. Хөрөнгө оруулалт хаана хэрэгтэй байгааг зөв мэдэр л дээ. Наадам бол яахав ээ, дуусна. Маргааш нь харин амьдрал үргэлжилнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top