Хан-Уул дүүргийн 5-6 байршилд цэцэрлэгийн хүртээмж муу байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 23

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг хуваарийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг 250 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 18 мянга орчим хүүхэдтэй. Энэ онд зарим хороог хувааснаар 25 хороотой болжээ.

Тус дүүрэгт одоогийн байдлаар хамгийн олон буюу 23 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэж, 2600 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240м2 талбай бүхий түрээсийн байртай өнөөдөр танилцлаа. Энэ байранд 3 бүлэг 90 хүүхдийг хүлээн авахаар тооцож засвар үйлчилгээг эхлүүлж байна.

Орон сууцны нэгдүгээр давхарт цэцэрлэг байгуулахдаа

  • Оршин суугчдаас тусдаа орц гарцтай байх
  • Гаднаа хүүхэд тоглох аюулгүй орчин, тоглоомын талбайтай байх
  • Галын аюулгүй байдлыг хангасан байх
  • Агааржуулалтын системтэй байх зэрэг шалгууруудыг тавьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top