Баянзүрх дүүргийн 11-р хороо Асем виллагийн ойролцоо голд автомашин урсаж байна гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр /2022.07.24/ 11:40 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн завьт эргүүлийн бүрэлдэхүүнийг очиход хаймар жийп голын дунд суусан байсныг гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Жолооч та бүхнийг гол нуурын хэмжээ үерийн улмаас огцом нэмэгдсэн байгаа эдгээр өдрүүдэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.
Эх сурвалж: НОБГ
Сэтгэгдэл ( 3 )
Орчноо мэдэрдэггүй гөлөөн.
Онгироо хүмүүс хэцүү юм аа
дэлбэрэх гэж байсан юм уу