ОЛОН ӨНГӨ: Хүүхдийн эрх хүн болж бүрэлдсэн цагаас нь эхлэн зөрчигдөж байна

2022 оны 08 сарын 01

Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд "Хүүхэд эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй" гэж заасан байдаг.

Гэвч Монголын нөхцөлд хүүхэд хүн болж бүрэлдсэн цагаасаа эхлэн хорт утаа тэргүүтэй олон хүчин зүйлээс үүдэлтэйгээр аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна.  Өсөлтгүй, амьгүй болох эсвэл зулбаж, дутуу төрчихгүй эсэн мэнд мэндэлж чадвал тэр цагаас эхлэн эрүүл бойжих эрх нь зөрчигдөж эхэлдэг нь үнэхээр харуусалтай ч, манай улсын бодит жишээ юм.

Өвлийн улиралд улсын эмнэлэг бараадаж хурдан шуурхай тусламж, үйлчилгээ авна гэдэг тэдний хувьд өдрийн од л гэсэн үг. Эцэг эхдээ тэврүүлсэн нярайгаас эхлээд голчлон бага насныхан Монголдоо ганц ЭХЭМҮТ-ийн хүлээн авах дээр дунджаар 3-6 цаг үзүүлэх ээлжээ хүлээн зогсох нь энгийн үзэгдэл.

Ингэж явсаар эсэн мэнд хоёр нас хүрвэл азтай, азгүйгээр нь төр, засгаас нь бас нэг “шүүнэ”. Түүнчлэн  таггүй траншейнд уначилгүй, дээрээс юм унах эсвэл согтуу жолоочид дайруулчихгүй шиг “тэсэж” үлдэж чадвал дахиад л бэрхшээл тулгарч эхэлнэ. Учир нь, энэ үеэс тэдний сурч боловсрох тэр тусмаа чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж эхэлнэ. Энэ бүх бэрхшээлийн хажуугаар бэлгийн хүчирхийллийн золиос болчихгүй байх, цэрэгт очоод зодуулаад үхчихгүй эсэн мэнд хайртай хүмүүстээ эргэн ирэх зэрэг “тэмцэл” үргэлжилсээр.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.191) 2022 оны 08 сарын 01

erkh , merkh yarikhaa boli , uurgee yaritsgaa , yos surtakhuun , khumuujlee deeshluulj baij erkh yarina shuu

0  |  0
Top