Нохой дайрсны улмаас гол руу унасан 4 настай охин нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Өчигдөр өглөө буюу долдугаар сарын 25-ны өдрийн 11:02 цагт Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр, “Био”-гийн гүүрний зүүн талын Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлага ОБЕГ-т ирсэн байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар Туул голын эрэгт сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн 18 настай эмэгтэй Н-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганын суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд олжээ. 

Харин 4 настай охин Х-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (59.153.115.105)  2025 оны 03 сарын 13

Nohoi gj unen yumuuda umnu n muur gej tohood etseg eh buruugui ungursun

1  |  0
Б (66.181.161.20)  2025 оны 03 сарын 13

Нохойг гудамж талбайгаар хошуувчгүй авч явахыг хориглох хэрэгтэй

1  |  0
Иргэн (103.229.121.184)  2025 оны 03 сарын 13

Тэр золбин гудамжны нохойнуудаа устгаачээ хашаандаа нохойтой айлууд нохойгоо сул тавиул хатуу арга хэмжээ авдаг торгодог баймаар байна ингээд хүний амь нас эрсдээд байх уу?

7  |  0
Зоч (103.161.242.180)  2025 оны 03 сарын 13

Золбин нохдыг устглд оруулахгүй бол энэ мэтээр хүний аминд хүрч байна шүү. Ум ма нэ бад мэ хум...

4  |  0
Top