Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм.
Наадмыг соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгон өргөжүүлж, 2015 оноос зохион байгуулж эхэлсэн.
"Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ыг наймдугаар сарын 6, 7-нд Хүй долоон худагт хоёр өдрийн турш зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )