Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Зохицуулах зөвлөлийн даргын ажлын хэсгийн удирдамжийн дагуу дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зуны түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны цэг, бусад жижиглэнгийн худалдаа эрхэлж буй 30 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга Э.Бадрал, Хүнс, худалдаа үйлчилгээний мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ, Татварын Улсын байцаагч Б.Дэлгэрцэцэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах дэслэгч Б.Батбаяр, дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Б.Ганчимэг, 24 дүгээр хорооны хэсгийн ахлагч ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )