Хүүхэд харах үйлчилгээний ХҮСЭЛТ авч эхэлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28

Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэн та Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өнөөдрөөс буюу долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргана уу.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top