Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Оном” сангаас хэрэгжүүлж буй ажлууд болон цаг үеийн асуудлаар өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Монгол улсад элэгний хорт хавдрын нас баралт өдөрт дунджаар таван хүн нас бардаг. 1990-ээд оноос хойш сүүлийн 32 жил ийм өндөр нас баралттай байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 10-12 дахин их нас баралттай юм. Үүний гол шалтгаан нь гепатитын вирусын архаг халдвар юм. Одоогийн байдлаар Монголд 400 орчим мянган хүн гепатитын вирусын халдвартай байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлсний үр дүнд ойролцоогоор 1.2 сая хүн элэгний гепатитын вирусын халдварыг тодорхойлох шинжилгээнд хамрагдсан. 60 гаруй мянган хүн элэгний С вирусын эмчилгээ хийлгэж, эдгэсэн. Эрүүл мэндийн салбарт хийгдэж байсан ажлуудын үр дүнд Монгол улсад элэгний хатуурлын нас баралт 2012 оноос хойш 2.1 дахин буурсан.
Харамсалтай нь элэгний хатуурлын нас баралт огт буурахгүй байна. Гепатитын В,Д вирусын халдвар буурахгүй, 250 орчим мянган хүн энэ вирусын халдвартай байна. Иймд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг тасралтгүй олон талын оролцоотой байдлаар хэрэгжүүлэх уриалга дэвшүүлж байна” гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Наранбаатар гэгч ээлжит луйвраа хийхээр шийджээ
Mongol uls zasagiin gazar mash yaraltai arhinii vildver ba gadaad arhinii svljeeg zogsooj mash narii tsagiin huviaraar baar hoolnii gazaruudiin arhinii hudaldaag nariivchilan ajiluulj zogsooh hvrtel arga hemjee avah iostoi.Hyatadiin hvnsend mash nariin hyanalt tavih heregtei.
В вирусын вакцинаа сурталчилан таниулж, тарих хэрэгтэй, цөөн тооны ойрын хүрээллийн хүмүүсээ хамруулдагаа боль