"Тусгаар тогтнол" хөдөлгөөнөөс коронавирусний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийхийг эсэргүүцэж байгаа талаар “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
"Тусгаар тогтнол" хөдөлгөөний иргэд хэлэхдээ "Монгол Улс 5-11 насны хүүхдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах асуудлыг эрчимтэй ярьж эхэллээ. Товлолын вакцин бол олон жил туршигдсан ДЭМБ-аас дэмжигдсэн вакцин байдаг. Үүнийг коронавирусний эсрэг вакцинтай харьцуулж байгаа нь алдаа юм. Өнгөрсөн 3,5 жилийн хугацаанд 938 мянган хүн өвдөж, 2100 хүн нас барсан. Бид хүн амынхаа 1/3 өвдсөн гээд дэлхийд зарлаад байхаар Монгол Улсыг өвчний голомт гэж дэлхий нийтээр үзэж байна.
Манайх Хятад улсыг дуурайж, албадан вакцинд хамруулж байна. Ураг тээж байсан хүүхэд минь амьгүй болсон. Өнөөдөр төрөх том эмнэлэгт очиход амьгүй ураг маш их газар авч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Иймд хүүхдийн вакциныг зогсоох ёстой" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ малнуудаас болж хүүхдүүд ковид тусаж хүндэрхэнэ
Эргүү малнууд
Энэ хөдөлгөөнийхөн ВАКЦИН хийлгээгүйгээс болж хүний нялх үр нас барвал санхүүгийн болоод ёс суртахууны хариуцлага хүлээж чадах уу ,чадахгүй бол амаа хамхи буруу зөнөх гэж байгаа сүгнүүд вэ
дандаа эсэргүүцэхээс өөр ажил хийдэггүй энэ байдлаа бид болих хэрэгтэай өвчлүүлэхгүйн тулд хийж байгаа ажил шүү дээ