Дайнаас болж бууны сум хомсдож, үнэ нь нэмэгдсэн гэнэ. Энэ явдлаас болж манай оронд гудамжны нохой, муурыг зэрлэгээр буудаж алдаг хүмүүсийн ажил багассан юм байна. Учир нь, тэд өмнө нь өдөрт 200 нохой устгадаг байсан хэмээн хээв нэг ярих юм. Угтаа тэдний ажил нь мөн ч үүнээс өөр гарц байдаг гэдгийг нийслэлийн захиргаанаас шийдчихэж чаддаггүй юм бол.
Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээж яваа хүмүүс. Гэтэл хүний ёс, энэрэнгүй байдлыг зөрчиж гудамж талбайд яваа нохойг буудаж алсаар байгаа нь даанч харамсалтай. Түүнийг гэгээн цагаан өдрөөр тоглож яваад санамсаргүй харсан хүүхдийн сэтгэхүйд үлдсэн гэмтэл ирээдүйд яаж ужиграх бол.
“Дайнаас үүдэлтэйгээр сум цөөрсөн болохоор өдөрт 40 хөн нохой устгаж байна. Нохой устгах зардал өссөн болохоор олон улсын байгууллагаас тусламж хүснэ” гэх юм. Арай ч дээ одоо цагт хоцрогдсон харгис ажлаа хийж амьтны амь таслахдаа олон улсын байгууллагаас хандив гуйж мөнгө авна ч гэх шиг.
Амьтны амь таслахын оронд гудамжны муур, нохойг цааш үржихийг нь зогсоох спэй заслагыг хэрэглэдэг болоод удаж буйг хэн нэгэн нь тэдэнд хэлээд өгөөч. Жил бүр нийслэлийн төсөвт суулгадаг олон тэрбум төгрөгөөр амьтан алж, булж, тэрхүү судалгаа үнэлгээг нь хийхэд судалгааны байгууллага түрээслэх зэрэг үргүй зардал гаргадаг ажлаа болих юм сан. Гурван тэрбум төгрөгөөр устгал хийхийн оронд тэднийг мэс ажилбарт оруулахад л болно доо. Энэ хорвоо дээр амьсгалж, ургаж нахиалж, өсөж өндийж буй бүхэн өөрийн гэсэн эрхтэй шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
yag unen helsend bayarlalaa!\nbusad ornuud muur nohoid spay zasal mash chuhal shuu
хэлээд юү гэх вэ.буудна устгана л гэхий одоо болтол