Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр дүүргийн удирдлагуудтай уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр БШУ-ы дэд сайд дүүргийн Засаг дарга нарыг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллахыг хүслээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Энэ долоо хоногт Налайх дүүрэгт ажиллана.

 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД:

 

  •  Түрээсийн цэцэрлэг
  •  Байгууллагын цэцэрлэг
  •  Хувийн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Мөн төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон. Одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

 

ЭНЭ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ҮҮСЭЖ БУЙ ХҮНДРЭЛ:

 

  • Иргэдийн шилжилт хөдөлгөөн, хаягийн мэдээлэл дутмаг
  • Дүүргүүдийн шинэ хороодын зохион байгуулалт байгаа юм. Үүнд анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад танилцууллаа. Тэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ түрээсийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг дүүрэг бүрдээ судалж, ажил хэрэг болгохоор болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top