Даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон.
Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол уг хуулийн зохицуулалтын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар ч олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломж бүрдсэн юм.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/625 дугаар тушаалаар баталсан "Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт"-д эм бичих эмчийн ангиллыг тодорхой зааж өгсөн байдаг.
Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны долоодугаар сарын 04-ний өдрийн "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгожээ.
Тогтоолд,
Тодруулбал, ижил төрлийн эмийн үнийг жишиг болгож, шинээр нэмэгдсэн эмийн үнийн дээд хязгаар болон хөнгөлөлт үзүүлэх хэмжээг дээрх тогтоолоор шийдсэн гэсэн үг.
Мөн төрөөс зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад орсон тархины саажилт, уналт таталттай 0-19 насны хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг ЭМД-ын сангаас 100%-ийн хөнгөлөлттэй үнээр олгох юм.
Уг заалтыг 2022 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )