Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.08.02/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, нийт удирдлагуудаас дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авч, санал солилцлоо.
Нийт удирдлагуудад хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийг хянах, Үерийн далан шуудууг ариутгаж, халдваргүйжүүлэх, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг тогтмол бүртгэж ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүргийг өглөө.
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх
Сэтгэгдэл ( 0 )