
Онцгой байдлын ерөнхий газраас архиваас баримт хуулбарлах, архивын лавлагаа хүссэн өргөдлийг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахимаар хүсэлтийг хүлээн авдаг боллоо.
Иймд иргэд, алба хаагчид Онцгой байдлын ерөнхий газрын цахим хаяг болох nema.gov.mn сайтын “Хүний нөөц” гэсэн цэс рүү орж “Архивын лавлагаа авах” гэсэн хэсэгт хүсэлтээ илгээх боломжтой.
Цахимаар архиваас лавлагаа хүссэн өргөдлөө крилл үсгээр бичих, холбогдох утасны дугаар болон цахим шуудангийн хаягаа заавал бичнэ.
Таны захиалсан архивын лавлагаа бэлэн болсон үед холбогдох мэдээллийн дагуу мэдэгдэх ба лавлагааг ОБЕГ-ын байранд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж авах юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 2 )
Батбаяр овогтой Сүхбаатар\nМиний бие 2021онд Сэлэнгэ аймаг хөтөл суманд гал түймэн унтраах аврах 61-р ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилд орсон бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 онд ажлаас гарсан болно. Ажлаас орсон гарсан тушаал авах хүсэлтэй байна. Хүсэлтийн дагуу шийдэж өгнө үү\nХолбогдох дугаар: 94540272, 95778309\nMail: Svhbaatarultima@gmail.com\n
Миний бие 2021онд Сэлэнгэ аймаг хөтөл суманд гал түймэн унтраах аврах 61-р ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилд орсон бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 онд ажлаас гарсан болно. Ажлаас орсон гарсан тушаал авах хүсэлтэй байна. Хүсэлтийн дагуу шийдэж өгнө үү