Электрон тамхи сурталчилсан самбаруудыг буулгаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд гадна зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтын хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах “Оргил” худалдааны төвийн урд автозамын уулзварт болон “Шинэ өглөө” хотхоны орон сууцны хананд, Баянзүрх дүүрэг дэх “Баялаг ундраа” төвийн урд автозамын дэргэд нийтийн эзэмшлийн талбайд, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 35-р байрны хананд тус тус байршуулсан электрон буюу цахилгаан тамхины талаарх зар сурталчилгааны самбаруудыг буулгуулав.

Электрон буюу цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зурагт болон үгэн мэдээлэл бүхий гадна зар сурталчилгааны самбарыг нийслэлийн гудамж талбайд олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан мөн цахим орчноор цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зар сурталчилгаа явуулж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.

Энэ үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно” гэж заасныг зөрчиж буй тул зөрчлийг арилгуулахаар “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ, “Электрон гаджет”, “Танко трейд”, “Грийн сөркл”, “Новака интернэйшнл”, “Фоор сийсон” ХХК болон цахим орчноор сурталчилгаа хийж буй бусад аж ахуй эрхлэгч, иргэнд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.117.38) 2022 оны 08 сарын 04

mood Mgl.r duusnaa gej bdag da

0  |  0
Top