Ерөнхий боловсролын сургуульд ажиллах "Боловсролын сэтгэл зүйч"-ийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Уг шалгаруулалтад 163 сэтгэл зүйчийн баримт бичгийг хүлээн авснаас 103 нь тэнцсэн байна.
Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын даргын А/151 дүгээр тушаалаар байгуулагдаж 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд сонгон шалгаруулалтыг хийсэн.
Сэтгэл зүйч ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн 194 сургуульд ажиллах 163 сэтгэл зүйчийн баримт бичгийн материалыг хүлээн авсан. Сонгон шалгаруулалтыг баримт бичгийн болон ярилцлагын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж 103 сэтгэл зүйч тэнцэж ерөнхий боловсролын сургуульд ажиллах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )