Архангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Өгий нуурт зохион байгууллаа.
Дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 5-15 метрийн гүнд шумбалт хийж, дадлага туршлагаа дээшлүүллээ.
Мөн алба хаагчдын дунд усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгууллаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )