61-р байрны ойролцоо хүнд даацын машин зорчдог тул НУРАХ ЭРСДЭЛ үүсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна.

Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй болоод байсан юм.

 

 

Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсжээ.

Тиймээс уг түшиц ханыг Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд засварлаж дуусгахаар ажиллаж байна.

Уг засварын ажлыг хийж гүйцэтгэснээр түшиц хана дээгүүр явган зорчигчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй зорчих боломжтой болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нурах(202.9.41.140) 2022 оны 08 сарын 09

Нурах эрсдэлтэй байгаа гэхээсээ илүү нурах эрсдэлтэй БОЛГОСОН байна,

1  |  0
Top