Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нар аргагүйн эрхэнд мэргэжлээсээ цуцаж, өөр ажил хийх болжээ. Учир нь тэдний цалин өрхийн хэрэглээнд нь хүрэлцэхгүй байгаа юм.
Тухайлбал, УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч Э.Алтандөш мэргэжлээрээ 16 жил ажиллаж байгаа. Түүний сарын үндсэн цалин 964,000 төгрөг. Үүн дээр нэмээд олон жил ажилласан болон ур чадварын нэмэгдэл болгож 280 мянган төгрөг авдаг байна. Тэгэхээр нийт 1,2 сая төгрөг авч байна гэсэн үг.
Энэ бол Улсын гуравдугаар шатлалын эмнэлэгт 16 жил ажиллаж буй эмчийн цалин.
Тэгвэл их сургуулиа төгсөөд, ажлын гараагаа эхэлж буй сувилагч ямар нэгэн урамшуулал авах боломжгүй. Татвараа төлөөд сард 600 мянган төгрөг авч байна. Үүнээс харахад Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүй бодит байдал дээр ДЭНДҮҮ БҮРХЭГ байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдын санхүүгийн асуудлын талаар УНТЭ-ийн ЧХХСМЗТ-ийн эмч Э.Алтандөштэй ярилцлаа. Тэрбээр цалингийн задаргаагаа олон нийтэд дэлгэсэн нь анхаарлын төвд байна.
-Цахим сүлжээнд тавьсан цалингийн талаарх мэдээллийг нь харсан. Урамшуулалтайгаа нийлээд сард 1,2 сая төгрөг авдаг юм байна. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Би сард 964,000 төгрөгийн цалин авдаг. Үүн дээр ахлах зэргийн нэмэгдэл, ур чадвар, ажилласан жилийн нэмэгдэл гээд 289,000 төгрөг авдаг. Ингээд сард нийт 1,250,000 төгрөг авч байна. Бас сардаа 3-4 удаа ээлжинд гарч, ажил дээрээ хонодог. Ээлжийн нэмэгдлээс хамаарч цалин хэлбэлздэг юм.
Эхнэр маань бас эмч. Надтай адилхан цалин авдаг. Үнэнийг хэлэхэд бид хоёрын цалин гэр бүлийн хэрэгцээнд маань хүрэлцдэггүй. Тийм болохоор одоо ч эцэг, эхээсээ тусламж хүсэх үе бий. Үүний нэгэн адил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бүх хүн санхүүгийн асуудалтай байгаа.
-Ер нь манай улсын эмч нарын дундаж цалин хэдэн төгрөг байдаг бол?
-Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоос харахад эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн доод хэмжээ 616,000-аас нэг сая төгрөгийн хооронд байгаа.
Тодруулбал, энэ тогтоолд "ТҮЭМ" ангиллаар цалингийн хэмжээг тогтоосон байгаа. Нарийн мэргэжлийн буюу резидент эмч нар ТҮЭМ-4 зэрэглэлээр цалинждаг. Энэ нь 703 мянган төгрөг. Хэдийгээр үүнийг цалингийн доод хэмжээ гэж нэрлэдэг ч өнөөдрийн байдлаар бүх эмч нар энэ дүнгээр цалинжиж байгаа.
Би хувь хүнийхээ үүднээс ч тэр, эмчийн үүднээс ч тэр энэ асуудлын талаар дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй гэж бодоод, өнгөрсөн долоо хоногоос эхэлж эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа цалингийн талаарх мэдээллийг хүлээн авч байна. Тэндээс харахад, ажилд ороод удаагүй сувилагч татвараа төлөөд, сард гар дээрээ 600 орчим мянган төгрөг авч байна.
Ажлын зар оруулдаг zangia.mn сайт руу ороод хараарай. Энд "Жолооч 1-1,2 сая, механикч 1,2-1,5 сая, ачигч 1-1,2 сая төгрөгийн цалинтай ажиллуулна" гэсэн зар байна. Нарийн мэргэшиж, мэдлэг эзэмших шаардлагагүй мэргэжил саяас дээш төгрөгийн цалинтай байхад эмчийн цалин үүнээс бага байгаа нь харамсалтай байна.
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний резидентээр төгссөн залуу надад "Монголд эмчийн цалингаар ажиллах ямар ч боломж байхгүй байна. Тийм болохоор би өөр ажил хийж байгаа. Уг нь эмчээрээ ажиллахыг маш их хүсдэг. Гэхдээ миний энэ хүсэл ар гэр, хүүхдүүдийг минь тэжээж чадахгүй байна" гэж ярьж байна. Үүний хариуд би юу ч хэлж чадаагүй.
Манай салбарт ажиллаж байгаа асрагч, үйлчлэгч нарыг ч мөн мартаж болохгүй. Тэд сувилагчаас ч бага цалин авч байгаа. Тэдний дунд мах, гурил авах байтугай "Маргааш яаж ажилдаа ирэх вэ" гэсэн бодолтой хүмүүс зөндөө байдаг. Ажилдаа ирэх автобусны мөнгөгүй байна гэсэн үг. Бид ингэж л өрнөөс өрний хооронд амьдарч байна. Уг нь санхүүгийн хувьд асуудалгүй байвал ажилдаа бүх зүйлээ зарцуулж, анхаарлаа төвлөрүүлнэ.
-2021 оноос хойш эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болсон. Тэгэхээр эмнэлгийн удирдлагууд нь цалинг нь нэмэх боломжтой гэсэн үг?
-Эмнэлгүүд ЭМД-ийн сангаас гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болсон. Энэ өөрчлөлтөөр тухайн эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа цалингийн доод хэмжээг нэмэх боломжтой гэж ойлгож байгаа. Үүний ачаар ажилчдынхаа цалинг нэмсэн сайн жишиг байна. Тухайлбал, УГТЭ ажилчдынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмсэн, Баянзүрх дүүргийн эмнэлэг үндсэн цалингаа ажилчдынхаа зэрэглэлээс хамаарч нэмсэн гэх мэт. Гэхдээ улсын хэмжээгээр харж үзэхэд цалин, урамшууллаа нэмсэн эмнэлэг маш цөөхөн байна гэсэн үг. Бид улсын хэмжээнд бүх эмч нарынхаа цалинг нэмэхийг хүсэж байна.
-Та бүхэн сарын цалингаа хэдэн төгрөг болгож тогтоохыг хүсэж байгаа вэ?
-Бид тэнгэрт тулсан өндөр цалин хүсээгүй. 2021 онд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын дундаж цалинг 1,4 сая төгрөг гэж тогтоосон. Цалинг маань улсын дундаж цалинд хүргэж өгөхийг л хүсэж байна. Бид зүгээр л ар гэртээ, өрхийн санхүүдээ санаа зовохгүйгээр ажлаа хиймээр байна. Тийм учраас нь энэ бүх бодит байдлыг ил гаргаж хэлж, яриад байгаа юм. Бүх эмч нар ийм бодолтой гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Манай эмч нар өмнөх ажилдаа л анхаардаг. Цалин, урамшууллын маргаан хийгээд явах нь ховор. Гэхдээ хэн нэг нь үүнийг хэлэхгүй, шаардахгүй бол нөхцөл байдал үнэхээр хүнд болсоор байна. Эмч нар хохирч, ажил мэргэжлээсээ залхаж байна. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарын чанар, боловсон хүчний бодлого алдагдахад хүргэх маш том эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл ( 12 )
Энэ муу ярьж байгаа шигээ сайн хүн биш ээ. Хүнд сурталтай новшийн хог
Их онгироо эмч гэж сонссон юм бн
Яг үнэн сарын хүнсээ ч авч чадахгүй өлөн зэлмэн л амвдарч байна даа. Заримдаа автобусны мөнгө дуусаад алхана. Гэдэс хоол авч хоолоо арай гэж залгуулна. Сурахад амьдралынхаа 10 жилийг зориулчихаад аав ээждээ ч эмийг нь аваад өгөх чадалгүй хүчтгүй өлөн амьдарч байна даа үнэндээ.
Lalriin ulun pizdaa nar bdag sh te emch geed bgaa sheeshnuud
Хошного шиг хогийн цалинтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй өлөн зөлмөн амьдарч явдаг, хахууль олдвол авахаас өөр аргагүй хөгийн гуйлгачин би МОНГОЛ ЭМЧ!
Дэлхийд оролж болдоггүй мэргэжил гэж байдаг\nТэр нь эмч сувилагч.\nМэргэшисэн нарын мэргэжилийн ялангуяа Хавдрын түүний дотор Химийн эмч сувилагч,Мэс засалч түүний баг шүү дээ
Үнэн шүү. 1сая төгрөг аваад сарын хагаст нь жижүүрт хоноод энэ хүмүүс яаж амьдрах вэ? Ёстой өрөвдмөөр шүү эмч нар. Ямар цалин өгчихөөд энэ эмч нарыг яаж шахаж ажиллуулдаг билээ.
Маш зөв бна .одоо арай дэндүү бага цалин авч бна .эрүүл мэндийн салбарынхан үнэн хүлцэнгүй цагаан сэтгэлтэй тэвчээртэй хүмүүс байдаг шүү .цалингаа нэмүүлмээр бна шүү
Сайхан ярилцлага болсон байна. Шүүгч нарын цалинг тушаал гаргаж чадсан болохоор эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй. Эмч гэдэг мэргэжлийг хэнч хийж чадахгүй. Хүний өвчтэй биеийг эмчилж хамаг зовлонг нь амсаж явдаг ийм ОНЦГОЙ МЭРГЭЖИЛТЭЙ ХҮМҮҮС байдаг. Эмч, сувилагч, асрагч НАРЫН ЦАЛИНГ ЗААВАЛ НЭМЭХ ХЭРЭГТЭЙГ нийгэм шаардаж байна.
Эрүүл мэндийн ҮЭХ гэж байгууллага энэ талаар дуугарч,тэмцэх хэрэгтэйш дээ. Бидний татвараар санхүүждэг биз дээ
Mash zuv yaritslga ugsun bna,,,emnlgiin darga nar amdralaas tasrxai xudlaa shou xiixee bolichix!!! Uramshuulal uchnuun sayaiig ugsun geed bgaa XAvdriin darga geed bgaa nuxur arga zamaa xeleed ugchuurei?!!!\n
shuugch.n tsaling tushaal gargaad nemj chadsan, ted hereg heleltseed shireenii ard suudag, heseg ni yawdag l biz. getel emneleg.n ajiltnuud baas shees tsus noj, buhii l yumtai hutgaldaj bga haragddag. bodoj uzej homsdol.s sergiileed arga hemjee awah ni zuitei bh aa. Manai tomchuud ovdoh.roo gadaad yawaad tansag tuslamj aw hdag boloh.r meddeggvi bh doo