Нийслэлийн түргэн тусламжийн төв ажилтнууддаа ажлын гүйцэтгэлээс нь хамаарч, цалингийн 20-60 хувьтай тэнцэхүйц хэмжээний урамшуулал олгосон байна. Энэ нь жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгосонтой холбогдуулан хийгдэж буй ажлын нэг хэсэг ажээ.
"Цаашдаа ч ажилтнуудынхаа нийгмийн асуудал шийдэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна" гэж Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )