Л.Энх-Амгалан: Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжээ бүрэн шийдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна (2022.08.09)


Хурлын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлсэн талаарх мэдээллийг хүргэлээ. 

Тэрбээр "Сүүлийн хоёр сарын хугацаанд Боловсролын яам, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар болон дүүргийн Засаг дарга, дүүргийн хороодын дарга нартай хамтран ажилласны үр дүн өнөөдөр гарч байна. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байна. Үүний 141 мянга нь нийслэлд бий. Харин нийслэлийн хэмжээнд байгаа цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 102,317 байгаа. Энэ хичээлийн жилд буюу 2022-2023 онд сургах боломжтой хүүхдийн тоо 106,538 байна.

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэх эрсдэлтэй 34,486 хүүхэд байсан. 

Эрх мэдэлтэй, мөнгөтэй, мэдээлэлд ойрхон хүний хүүхэд цэцэрлэгт ордог байсан "Сугалааны цэцэрлэг"-ийн тогтолцоог халж байгаагийн эхний алхам болж байна. 

Цэцэрлэгийн гадна үлддэг байсан хүүхдүүдийг дүүргээр авч үзвэл
 

  • Баянзүрх - 8639
  • Сонгинохайрхан - 7598
  • Хан -Уул - 5144
  • Чингэлтэй - 4959
  • Баянгол 3903
  • Сүхбаатар - 2982
  • Багануур - 604
  • НАЛАЙХ - 554
  • Багахангай - 103 хүүхэд үлддэг байсан. 

Дээрх мэдээллээс харахад жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн.

Хувийн цэцэрлэгүүд тойргийн хүүхдүүдээ элсүүлбэл хувьсах зардлыг улсын цэцэрлэгээс хоёр дахин нэмж өгнө. Энэ хүрээнд хувийн цэцэрлэгүүд нэмж 10,272 хүүхдийг авахаар болж байна. Гэр цэцэрлэгт одоогийн байдлаар 240 хүүхэд нэмэлтээр авна. Энэ нь алслагдсан гэр хороололд хэрэгжиж байгаа. 

Шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгт 3000 гаруй хүүхэд хамруулна. Хүүхэд харах үйлчилгээгээр 2000 гаруй хүүхэд хамруулна." гэлээ.


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ!
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЛОН НИЙТ(66.181.160.49) 2022 оны 08 сарын 11

ВИРҮС ХЭЦҮҮДЛЭЭ САЙДАА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫГ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЖ ЭХЛЭХ ТАЛААР ШИЙДВЭР ЦАГ АЛДАЛГҮЙ ГАРГАЖ БЭЛТГЭЛИЙГ НЬ ХАНГУУЛААЧ ЭЭ

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 11

Chinii baiguulsanii hemeeheer tudiin hemjeenii bagsh najilchid darga tsaruud hahuuliin uurhaim negdej bna. gesen vg.aVILGAL GAVYA SHAGNAL BAYAR IOSLOLLOO BAS TURSUN UDRIIN BAGASH NAR TUGSULT HONHONII BAYAR GEH SHIG HVVHED BVREES AVILGAL AVDAGAA BOLIO.TUR ZASAG NI DEEREES NI TUMUR UGDUGUU BOLIO.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 11

Chinii baiguulsanii hemeeheer tudiin hemjeenii bagsh najilchid darga tsaruud hahuuliin uurhaim negdej bna. gesen vg.aVILGAL GAVYA SHAGNAL BAYAR IOSLOLLOO BAS TURSUN UDRIIN BAGASH NAR TUGSULT HONHONII BAYAR GEH SHIG HVVHED BVREES AVILGAL AVDAGAA BOLIO.TUR ZASAG NI DEEREES NI TUMUR UGDUGUU BOLIO.

0  |  0
Top