Цэцэрлэгийн бүртгэлийг аравдугаар сар хүртэл ГУРВАН УДАА явуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

БШУЯ-аас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. (2022.08.09)


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө. 

Цэцэрлэгийн бүртгэлийг үе шаттайгаар хийнэ. Эхнийх нь маргааш буюу наймдугаар сарын 10-наас энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ үед асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс есдүгээр сарын 10-наас дахин бүртгэл хийнэ. Энэ хугацаанд бүртгүүлж амжаагүй бол дараагийн сард дахин бүртгэл хийнэ. Ингэж нэг удаадаа бүртгэл хийж, хаадаг системийг халснаар хүүхэд бүрт тэгш боловсролыг хүргэх болно. 

Эхний ээлжийн бүртгэл маргааш өглөө "E-Mongolia" системд хүсэлт хүлээж авах үйл ажиллагаагаар эхэлнэ.

Бүртгэлийг цахимаар хийснээр тухайн хүүхэд ямар нэгэн механик үйл ажиллагаа, хүний оролцоогүйгээр улсын бүртгэлийн системд байгаа хаягжилт, байршлаараа системд хүсэлтээ илгээнэ. Илгээсэн хүсэлтийг боловсролын салбарын мэдээллийн системд боловсруулж, эргэж "E-Mongolia"-аар тухайн хүүхдийн асран хамгаалагчид хариу өгөх юм. Ингэж бүртгүүлэхийн тулд хүүхдийн хаягжилт болон бүртгэлийн мэлдээлэл тодорхой байх хэрэгтэй. 

2-5 настай хүүхдүүд, ялангуяа 3-5 настай хүүхдүүдийг есдүгээр сарын 1 гэхэд 100 хувь цэцэрлэгт хамруулахыг хичээнэ. Насны хязгаарыг 2017.01.01- 2020.12.31-нийг хүртэлх төрсөн хүүхдүүд гэж тогтоож байгаа.

Нийслэлийн иргэн одоо амьдарч буй хаягаа баталгаажуулсан байх шаардлагыг тавьж байгаа. Хэрэв хэрэгцээ, шаардлагын үүднээс түрээсийн байранд амьдарч байгаа бол түр оршин суугчийн баталгаажуулалт хийлгэсэн байх шаардлагатай. 

300 хүүхдийн хүчин чадлтай цэцэрлэг байлаа гэхэд хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг аваад, нэмэлтээр дахин 20 хүүхэд элсүүлсэн байвал дараа нь тухайн хүүхэд түр оршин суугч мөн эсэхийг шалгана. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гарахгүй" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 

 

Тодруулбал, цэцэрлэгийн бүртгэлийг хүсэлт хүлээн авах, цэцэрлэгт хуваарилах, бүртгэлийг баталгаажуулах гэсэн гурван үе шаттай зохион байгуулах аж.

Нэгдүгээр үе шат:

  • Наймдугаар сарын 10-24-н хүртэл хүсэлт хүлээн авна
  • Наймдугаар сарын 25-26-н хүртэл цэцэрлэгт хуваарилна
  • Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийг баталгаажуулна.

Хоёрдугаар үе шат:

  • Есдүгээр сарын 10-25-ныг хүртэл хүсэлт хүлээн авна
  • Есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд бүртгэлийг баталгаажуулна.

Гуравдугаар үе шат:

  • Аравдугаар сарын 3-24-н хүртэл хүсэлт хүлээн авна
  • Аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Аравдугаар сарын 26-31-нийг хүртэл бүртгэлийг баталгаажуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top