Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг E-Mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.
Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.
НЭГДҮГЭЭР ШАТ
- 08.10-08.24 Хүсэлт хүлээн авах
- 08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах
- 08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах
ХОЁРДУГААР ШАТ
- 09.10-09.25 Хүсэлт хүлээн авах
- 09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах
- 09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах
ГУРАВДУГААР ШАТ
- 10.03-10.24 Хүсэлт хүлээн авах
- 10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах
- 10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД
- Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
- Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
- Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )