E-Mongolia системээр өнөөдрөөс эхлэн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг бүртгэж байгаа. Энэхүү цахим бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна.
Бүртгэл аравдугаар сар хүртэл гурван удаа явагдана. (8 сарын 10-24, 9 сарын 5-30, 10 сарын 3-24 гэхчлэн). Энэ удаагийн бүртгэл наймдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Үүн дараа буюу наймдугаар сарын 25-наас таны хүүхдийн хуваарилагдсан цэцэрлэгийн талаар хариу мэдэгдэл илгээнэ.
Та заавал E-Mongolia системээр нэвтэрч, баталгаажуулах шаардлагатай.
Дахин нэвтэрч, бүртгэлээ засварлах боломжтой. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ бүртгэлийг хийхдээ өмнөх цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг нягтлахгүйгээр буруу бүртгүүлэх тохиолдол олон гарч байна. Тиймээс асуулт бүрийн хариултаа нягтлахыг анхааруулъя.
Цахим бүртгэл нь зөвхөн нийслэлийн хүүхдүүдэд л хамаатай. Орон нутгийн цэцэрлэгийн бүртгэл уламжлалт аргаар явагдана. Өөрөөр хэлбэл, орон нутгийн бүртгэлийг харьяа цэцэрлэг дээр нь хийнэ.
Хэрэв аппликейшнаар ороход цэс гарч ирэхгүй, эсвэл нэвтэрч болохгүй алдаа зааж байвал https://e-mongolia.mn/home сайтаар нэвтэрч, бүртгүүлээрэй.
Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх Дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.
Цэцэрлэгүүдийн ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН шинэчилсэн жагсаалтыг ЭНД дарж харна уу.
Бүртгэлтэй холбоотой асуудлыг доорх утсаар лавлана уу!!!
Сэтгэгдэл ( 2 )
болохгүй гацаад байнааа
Наад лалар программ нь ажиллахгүй байна. Яахлаараа төсвийн мөнгийг чадваргүй программистаар хийлгэж мөнгө угаадаг байнаа