Монгол Улсын Спортын салбар хороод болон Олон улсын спортын хороодын VI наадам 2022 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 22-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах юм.
Тус наадамд Чингэлтэй дүүргийн 35-аас дээш насны баг тамирчид спортын 8 төрөлд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар “Чингэлтэй дүүргийн Мастеруудын салбар хороо”-ны төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, дүүргийн баг, тамирчдыг амжилттай оролцуулах талаар чиглэл өгч, амжилт хүслээ.\
Сэтгэгдэл ( 0 )