ОЛОН ӨНГӨ: Сурагчдын дүрэмт хувцсыг энгийн болгоё

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 12

Үнийн өсөлтөд дарлуулсан иргэд үр хүүхдийнхээ хувцсыг худалдан авахад хүртэл хүндрэлтэй байгаагаа учирлаж байна. Хичээл сургууль эхлэх гэж буй энэ цаг үед дунд сургуулийн хүүхдүүдийн формын асуудал хурцаар яригдаж байна.

Өнөө жил дотоодын үйлдвэрийн форм тэнгэрт тулсан үнэтэй байгаа гэнэ. Өмнө жил зарагдаж байсан үнээсээ даруй хоёр дахин нэмэгдсэн юм байх. Олон хүүхэдтэй айлд бол овоо л үнийн дарамт үүсэж байгаа бололтой. Нэгэнт иргэдийн цалин хаанаа ч хүрэлцэхгүй байгаа энэ цаг үед сургуулиуд “Тийм, ийм үйлдвэрийн дүрэмт хувцас өмс” гэж сурагчдаа шахахаа больчихвол зүгээр санагдана.

Цагаан цамц, хар өмдөөр ижилсээд л болоо юм биш үү. Заавал пиджак, сарфан, майк энэ тэр гэж байхаар адил өнгийн хувцсаар, амьсгалдаг, зөөлөн материалтай, 30-40 мянган төгрөгийн үнэтэй цамцаар жигдэрчихвэл яасан юм. Ер нь ч тэгээд  дүрэмт хувцасны зах зээлд манай дотоодын хэдэн үйлдвэрүүд ноёрхдог. Тэдний хувьд энэ жил хил, гаалийн асуудлаас болоод даавуу материалынх нь үнэ өссөн сурагтай.

Дээрээс нь зах зээлд монополь болсон болохоор хүссэн үнээ хэлээд сууж байдаг ч талтай. Өрхийн санхүү хүндхэн байгаа энэ үед сурагчдын дүрэмт хувцсыг ганц жил шаардахгүй байхад яавал гэж.  Мэдээж дүрэмт хувцас өмсөх нь сурагчдын дунд өмссөн  зүүсний ялгаварлал гарахгүй сайн талтай. Гэхдээ тэр бүхнийг хар өмд, цагаан цамц өмсөөд ижилсчихэд ялгаагүй л нөхчихөж болохоор санагдана. Ямартаа ч дүрэм хувцасны үнээс даруй гурав дахин хямд тусна даа. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийн сургуулийн захиргаанд дээрх саналыг гаргавал дэмжиж юуны магад.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.16.195) 2022 оны 08 сарын 13

эрс тэс уур амисгалтай манайд дүрэмт хувцасны одоогийн цэнэхэр цамц н зүгээр,харин охид хөвгүүд бүгд өмд хантааз байвал зүгээр охидын хантаазыг арай өнгөлөг болговол зүйтэй. Хүрэм бол их нүсэр юмуу.ингэвэл арай хямд тусна

0  |  0
Зочин(14.203.89.60) 2022 оны 08 сарын 13

Сэтгэж чадахгүй байгаа суудлын голууд бусад орнуудын туршлагыг хуулаад яваач. 1-6 ангийн сурагчидад биед эвтэйхэн зөөлөн, дулаан ноосон өмд цамц сурагчын дүрэмт хувцас Австралийн туршлага маш авууштай. Хятадын сурагчидийн дүрэмт хувцас бэлтгэлийн өмд цамц байгаа, сургууль бүр өнгө, нэрээрээ өөр байгаа

0  |  0
Zochin(202.21.108.1) 2022 оны 08 сарын 12

futbolk shoort puuz l huuhded hamgiin tohirson huvcas yum..

0  |  0
Zochin(66.181.161.51) 2022 оны 08 сарын 14

Engiin huvtsas iluu unetei tusna shuu

1  |  0
Зочин(192.82.86.131) 2022 оны 08 сарын 12

Сургалт хөтөлбөр ном сурах бичиг дүрэмт хувцас ер нь монголчууд бид хүүхдүүдээрээ тоглож дуусахгүй юмаа.

0  |  0
Zochin(66.181.161.78) 2022 оны 08 сарын 12

engiin huvtsas omsmor yum,Terni zuv.duremt huvtsas hamgiin hulihni shtei,bird tuhgui yum bnle.has koranagaa yalgahgui darganartai bgd huhduudig hicheldni yavulmargui bn,tsahim bvl zuger bn.bugs maskgui yavtsgaasn,deerni hot hodogui tenesn.emnelgiin ajiltnud shinjilge ogsn GED bugs maskgui,humustei holildood jostoi butehgui.tahim bolgmor bn,medehgui ayultai yumru ochmorguil bnshu zz

2  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 14

эсвэл хүчээр үнэ тогтоо

2  |  0
зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 12

дуртай хувцсаа өмсөг эцэг эхчүүд хүүхдээ тийм ч муу хувцаслахгүй дээ форм өмсөх нь өмсөөд зарим нь зүгээр формгүй ирсэн ч яадаг юм вэ

3  |  0
zochin(192.82.85.193) 2022 оны 08 сарын 12

turiin esreg yum bichij baij shorond yawaw ,orkoo

1  |  0
Зочин(202.126.89.115) 2022 оны 08 сарын 14

Ухарсан сөрөг хогийн юм бичиж байдаг садаа вэ, хүүхдүүд ч гэсэн сайхан хувцас өмсөх эрхтэй шүү, хүүхдээ хувцаслах нь эцэг эхийн үүрэг,

1  |  4
Top