“Оюуны наадам-2022” ням гарагт нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Оюуны наадам - 2022” тэмцээний нээлт энэ ням гарагийн 15:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана. 

2010 оноос хойш зохион байгуулж байсан ой тогтоолт, түргэн бодолт, спорт өрөлт, рубикийн шоо, кимастер зэрэг таван төрлийн тэмцээнийг энэ жил нэгтгэн ийнхүү нэрлэж зохион байгуулж байгаа ажээ. Монголын Оюун Ухааны Академи өнөөг хүртэл 116 тэмцээн зохион байгуулж, давтагдсан тоогоор 20 мянга гаруй оюуны спортын тамирчдыг хамруулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top