Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий Монгол Улсын соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол-2022” фестиваль наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болно.
Энэхүү фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог оролцож, Монгол Улсын биет бус соёлын өвийн 7 ай савд хамаарах 362 өвийг танилцуулна.
Гэр бүл, хүүхдүүдээ дагуулаад хотоос 40 км-ийн зайд 21 аймгаараа аялсан мэт мэдрэмжийг авч, хүн төрөлхтний соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч болох боломжийг бүү алдаарай.
Та өв уламжлалаа хүндэтгэн, үндэсний хувцастайгаа ирнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://nomadsfestival.world/
Сэтгэгдэл ( 2 )
Neleed olon jiliin umnu
Uul ni yag end Turiin ordong barij UB s nuulgeh yostoi. Bi heleegui Chinhai gegeenten neleed olon jiliin helsiim shuu