Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн.
Уг шаардлагын хэрэгжилт ямар байгаа талаар ШӨХТГ-аас гүйцэтгэлийн шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Содмонгол” болон “Тэс петролиум” ШТС-д хэрэглэгч дутуу шахалттай холбоотой гомдол гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж байгааг шалгасан юм.
Шалгалтын үеэр шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалтыг хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгалаа. Дээрх хоёр ШТС-д хийсэн хэмжилтээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан хэмжилтийн савтай байв.
Хэрэглэгч танд шатахууны дутуу шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарвал тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгаж нягтлаарай.
Сэтгэгдэл ( 1 )
Ийм үнэн худал нь мэдэгдэхгүй зар ч юм уу мэдээлэл ч юм уу юм хичнээн ч удаа гарав даа.Эдний хийсэн шалгалт гэж байдаг вэ? Гарсан үр, өгөөж гэж байдаг юм уу?