НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 12

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын Наадам Зохион Байгуулах Хороо ХК-ийн төлөөлөгчдийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коусси-Комлан НҮБ-ын оффист хүлээн авч уулзлаа.

Уулзалтад “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын Наадам Зохион Байгуулах Хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, Спортын газрын дарга Д.Ганбаатар, гадаад харилцааны менежер О.Булгантамир нар байлцав.

 

 

Албан уулзалтын явцад 2023 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах спортын олон төрөлт залуучуудын наадмыг НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогод чиглэсэн хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдуулж ажиллах талаар санал солилцлоо.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын Наадам нь 2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо явагдах бөгөөд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпийн хорооны өсвөр залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top