Хэрүүлийн сэдэв хүүхдийн форм

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 13

Уг нь бол сурагчийн дүрэмт хувцас юм. Гэвч манайхан хүүхдийн форм хэмээн ярилцаж, ойлголцоод хэвшчихсэн.

Ер нь манайханд цаг үеийн онц гойд сэдэв л гараад ирэхгүй бол жилийн тойрогтоо тоотой хэдхэн “Хэрүүлийн алим” байдаг юм. Замын түгжрэл, утаа, шатахууны үнэ нэмэгдэх, тэгээд сурагчийн дүрэмт хувцасны асуудал. Бөөсөрдөг, дотоодынх үнэтэй байна, дүрэмт хувцасыг болиулах хэрэгтэй зэргээр хүн бүр эрхээ эдэлж, дуу хоолойгоо нийгмийн сүлжээгээр тарааж байна.

Өмнөх жилүүдээ бодоход энэ хэрүүл харьцангуй их байх шиг. Гэтэл дунд сургуулийн дүрэмт хувцас бол ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, хамгаалах хамгийн чухал зүйл. Баян, ядуугийн зааг өдрөөс өдөрт алсарч байгаа энэ цаг үед бүр ч их хэрэгтэй.

Харамсалтай нь нутгийн ой, хурим найр, аялал зугаалгадаа гар татаагүй байж бүтэн жил, өдөр бүр өмсөх дүрэмт хувцасанд голоо цохиж байгаа мэт аашлах нөхөд их байна. Тэгсэн ч тэдний ихэнх нь эцэг, эхчүүд бус, эсхүл хүүхэд нь дунд сургуульд ороогүй байх нь олонтаа.

Харин жинхэнэ эцэг, эхчүүд юу ч болж байсан, хүүхдэд нь ямар ч хэрэгцээ гарсан чимээгүйхэн асуудлыг шийдэж байдаг билээ. Тиймээс жил бүрийн “Хэрүүлийн алим”-наасаа сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг хасаад үүрэг хариуцлагаа чимээгүйхэн үүрдэг аав, ээжүүдэд нь асуудлыг даатгаад орхино уу даа, хэдүүлээ.  

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bujun(202.126.88.93) 2022 оны 08 сарын 14

Churagch porm une ni mash undur 72 iin baga angiin hurem abahgui bayaa tsenher tsamts huh umd baihad bolno oo

0  |  0
Иргэн (66.181.180.106) 2022 оны 08 сарын 14

Форм хэрэгцээгүй. Бусад хүүхдүүдэд атаархах нь л багасна биз, оёдолчдыг ба тендерийхнийг дэмжээд л.

0  |  0
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ(202.21.108.24) 2022 оны 08 сарын 14

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ НАРЫН ДУНД УРАЛДААН ЗАРЛААД ҮНДЭСНИЙ ХЭВ МАЯГИЙГ ХАРУУЛСАН СУРГУУЛИЙН ХХҮХДИЙН ХУВЦАСНЫ ЗАГВАР ГАРГУУЛСААР БАЙНА ШҮҮ ДЭЭ. АЛИЙН БОЛГОН ГАДНЫХНЫГ ДУУРИАХ ВЭ? ҮНДЭСНИЙ БҮОГИНО ЦАМЦ БАЙЖ БОЛМООР БАЙХ ЮМ

0  |  0
ардчилсан холбооны а(202.21.108.24) 2022 оны 08 сарын 14

ЭДЙИН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨСЧ АМЖИЛГААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙГААГ ХАРГАЛЗААД УЯН ХАТАН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭНЭ. БОЛОЛЦООТОЙ НЬ ЖИГДЭРЧ АМЬДРӨЛЫН БОЛОДЦОО МУУТАЙ НЬ ӨӨРСЙДИЙН ӨМСАӨН ХУВЦАСТЬАЙГАА ЯЮАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА

0  |  0
Зочин(103.57.94.180) 2022 оны 08 сарын 14

Зүгээр л дээр үеийнх шиг ногоон, цэнхэр дээлээ сурагчдад өмчүүлчихмээр юм даа. Ядахдаа үндэсний хувцсыг хэрэглэж сурна. Одоо дээлээ зөв өмсчих залуус ховордож.

0  |  1
Зочин(66.181.176.135) 2022 оны 08 сарын 15

Хүүхэд сурагч багачууд бизнесийн золиос томчуудын тоглоом болсон ш дээ

2  |  0
зззз(64.119.17.193) 2022 оны 08 сарын 14

Хүүхдүүдээ сэтгэл сэргэсэн загварлаг хөөрхөн хувцастай харах гоё шүү.Гэхдээ хүүхдийн хувцсыг их үнээр хийх нь онц зүйл биш???

1  |  0
Top