Хойд бүсийн Төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зусланд амрагч хүүхдүүдэд зориулсан “Өөрийгөө хамгаалъя” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 600 орчим багш, сурагч хамрагдаж, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байх, шаардлагатай тохиолдолд бусдад үзүүлэх анхны тусламж, усны ослоос өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ болон Монгол улсад тохиолдсон усны ослуудын жишээн дээр мэдээллийг өгсөн юм.
Мөн усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж үзүүлэх дадлага хийлгэж, үер, усны ослын үед ашиглагддаг багаж, зэвсэглэмж, хувцас хэрэглэл болоод уснаас хүн аврах арга тактикийн талаар танилцууллаа.
Эх сурвалж: Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 1 )
Сайн мэдээ бна