"Өмд, цамцаар жигдэрвэл хүүхдэд тухтай, төсөвт ч хэмнэлттэй болно"

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 12

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хослол хэдэн хувцаснаас бүрддэг талаар тооцоолъё. 

Нэгдүгээр ангийн сурагч Бат хичээлдээ явахаар бэлдэж, хувцсаа өмсөж байна. Эхлээд нимгэн майк өмслөө. Дараа нь цэнхэр цамцаа өмсөж, товчийг нь нэг бүрчлэн товчлов. Дуусаад өмдөө өмсөж, зангиагаа зүүнэ. Үүний дараа цэнхэр цамцныхаа дээр саарал ноосон хантааз өмсөж, дахиад хүрмээ давхарлана. Ингээд бодоход сурагчид дүрэмт хувцсаа иж бүрэн өмсөж, хичээлдээ явахын тулд гурван давхар цамц өмсөх нь.  

Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Энэ үед эргээд л сурагчийн дүрэмт хувцас тойрсон шүүмжлэл гарч, жил ирэх тусам дүрэмт хувцасны чанар муудаж, үнэ өсөж байгааг иргэд хэлж байна. Тиймээс бид энэ жил дүрэмт хувцасны үнэ болон чанарын талаар иргэд сэтгэгдлийг сонсохоор  "Нарантуул" худалдааны төвийг зорилоо. Энд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж байгаа эцэг, эхчүүд дүрэмт хувцсыг биед эвтэйхэн, энгийн болгохыг хүсэж байна. 

ВИДЕО ҮЗЭХ!
 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХУВЦАС ИМПОРТЫНХООС 40-120 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙНА
 

Урд хөршөөс оруулж ирсэн дүрэмт хувцас иж бүрнээрээ 75,000-120,000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин цэнхэр цамц дангаараа 25,000, өмд 35,000 төгрөгийн үнэтэй байв.

Харин үндэсний үйлдвэрийн тухайд:
 

  • "Өүлэн" брэндийн хувцас 113,000-231,000 төгрөг
     
  •  "Торгон хийц" болон "Бүтээлч үйлс" брэндийн хувцас 116,000-232,000 төгрөгийн үнэтэй байна.

Үүнд иргэд шүүмжлэлтэй хандаж, "Үндэсний үйлдвэрээ дэмжих гэтэл үнэтэй байна. Дэмжих арга алга" хэмээн ярьж байлаа. 

"ОЛОН ДАВХАР ХУВЦАС ӨМСӨХ НЬ ХҮҮХДЭД Ч ТУХГҮЙ БАЙДАГ"

Хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж байгаа эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонсоход дүрэмт хувцас нь давхарлаж өмсөх шаардлагатай, хүүхдэд тухгүй байдаг талаар хэлж, энгийн болгохыг хүсэж байв.

Сургуулийн насны гурван хүүхэдтэй ээж "Гурван хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийхэд нэлээд их мөнгө зарцуулдаг. Энэ жил барааны үнэ өсөөд улам л хүнд болж байна.

Миний хувьд сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрэх нь зөв гэж боддог. Гэхдээ нэг хүүхдэдээ 200 мянган төгрөгөөр хувцас авах шаардлагагүй гэж бодож байна. Хүүхдүүдэд ч олон давхар хувцас өмсөх тухгүй байгаа харагддаг.

Хүүхдэд хурдан өсдөг болохоор нэг дүрэмт хувцсыг удаандаа гэхэд л хоёр жил өмсөж байна. Өнгөрсөн жил 94 мянган төргөөр худалдаалагдаж байсан ахлах ангийн эрэгтэй хүүхдийн хүрэм энэ жил 120 мянган төгрөг болсон байна. Ер нь хүүхдүүд цэнхэр цамц, өмдөөр жигдрэхэд л болох байх. Сурагчийн дүрэмт хувцсыг энгийн болгоосой гэж хүсэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.10) 2022 оны 08 сарын 15

Хүүхдүүд өмд цамц байхад л болно. Тэр тусмаа бага ангийн хүүхдүүд олон давхар юм өмсөж тайлж чаддаггүй. Хөвгүүдийн өмд товчтой байдаг. ОО ороод гарахдаа товчоо товчилж чадахгүй сул ирдэг. Зүгээр л резинтэй өмд, поло цамц байхад л хангалттай. Хүүхдэд амар ээж аавд нь хэмнэлттэй. Сургуулиуд нь хаяг ЛОго хадуулвал тэр биз. \n

0  |  0
ЗОЧИН(192.82.67.33) 2022 оны 08 сарын 15

ахлах ангийн хүүхдийн өмд нь тэлээтэй мөртлөө сугарч унаад резинээр зохицуулдаг хийвэл .

0  |  0
Зараа(107.167.108.73) 2022 оны 08 сарын 14

бага ангийн охидынх жирэмсэн ээжүүдийн ууж шиг, ахлах ангийн охидынх оодгор, хүйтний улиралд аль аль нь зохимжгүй

0  |  0
Иргэн(66.181.180.106) 2022 оны 08 сарын 14

Яахаараа тухтай байдаг юм бэ? Бусад хүүхдүүдэд атаархах нь л багасна биз, оёдолчдыг ба тендерийхнийг дэмжээд л.

0  |  0
etdenebat(192.82.87.7) 2022 оны 08 сарын 14

Хятадаас авчираад хаяг л хаддаг үндэсний үйлдвэрүүд

0  |  0
БНМАУ(192.82.78.240) 2022 оны 08 сарын 14

Үндэсний үйлдвэрүүд маань чанартай материалаар чанартай хувцас оёдог бол ч яахав үнэ хамаагүй дэмжиж худалдан авахсан.Даанч хулхиддаг даа

1  |  0
Ч(73.37.56.46) 2022 оны 08 сарын 14

Гол нь материал шүү.

0  |  0
Urjin(202.126.88.187) 2022 оны 08 сарын 13

Tsenher tsamta huh umd zangia baihad bolno huremiig duremt hubtsas aas hasii

0  |  0
иргэн(202.21.121.66) 2022 оны 08 сарын 13

Бага ангийн эмэгтэй хүүхдийн гадуур өмсдөг хувцас хүүхэд өөрөө тайлж өмсөхөд төвөгтэй суналтгүй материал учраас загварийг урдуураа бүтэн товчтой болгомоор юм аваад янзлуулж өмсгөдөг

0  |  0
Irgen(202.179.24.105) 2022 оны 08 сарын 13

Umd tsamts ni zugeerdee huuhduuded har hereggui tengeriin huh tsenher ungu zugeer

0  |  0
Business(98.253.30.34) 2022 оны 08 сарын 14

Ingej hun tamlhaa bolih heregtei, uunii orond zugeer l dress code bhad l hangalttai. Tsulgui tsagaan tsamt esvel podvolk eldev bichigggui, davuun har esvel har hoh omd jeans bish geh met.

2  |  0
М(192.82.67.73) 2022 оны 08 сарын 13

Өмд, цамцаар жигдрэх нь ёстой зөв

1  |  0
x(192.82.65.64) 2022 оны 08 сарын 12

er ni formoor yadag yum baigaa baigaagaa umsuu

0  |  1
Top