Улсын бүртгэлийн ерөнхий газрын Д.Дэлгэрсайхан өнөөдөр /2022.08.12/ иргэд гар утасны аппликейшн ашиглан тоон гарын үсэг авах боломжтой талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Иргэдийн мэдээллийг хамгаалах, нийтийн мэдээлэл, кибер аюулгүй байдалтай холбоотойгоор нэвтэрч байгаа гол үйлчилгээ бол тоон гарын үсэг юм.
Өнөөдрийн байдлаар УБЕГ нь өөрсдийн тодорхой зарим үйлчилгээнд тоон гарын үсгийг хэрэглэж эхэлсэн. Тоон гарын үсгийг гар устан дээр нэвтрүүлсэн гол онцлог нь гар утасны аппликэйшн хэдэн ч төхөөрөмж дээр тухайн иргэн өөрөө авч болно. Нэг төхөөрөмж дээр нэг удаа тоон гарын үсэг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хоёр гар утастай иргэн хоёр гарын үсэг авах боломжтой. Хэдэн ч төхөөрөмж дээр хэдэн ч гарын үсэг авах боломжтой.
Хоёрдургаарт гар утсан дээрээ авч байгаа учир тодорхой нэмэлт төхөөрөмж шаардахгүйгээр гар утаснаасаа шууд emongolia болон бусад цахим сайтууд нэвтрээд үйлчилгээг авах боломжтой. Бидний хувьд шат дараатайгаар бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байгаа. Бусад байгууллагуудтай мэдээж нягт холбоотой. Өөрөөр хэлбэл банк, нийгмийн даатгалш, татвар, боловсрол гэх мэт томоохон байгууллагууд үе шаттайгаар тоон гарын үсгийн үйлчилгээ рүү нэвтэрч орох шаардлагатай болж байгаа юм.
Иргэдийн хувьд ямар давуу тал үүсэж байна вэ гэхээр цаг хугацаа, зардлыг хэмнэж, гар утаснаасаа төрөл бүрийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна.
Яг өнөөдөр Монгол Улсад хэрэглэгчдийн үйлчилгээ авч байгаа хамгийн томоохон сайт бол и-монгол. Тэгвэл тус сайт руу гар утаснаасаа тоон гарын үсгээр нэвтэрч орох бололцоогоор хангагдаж байгаа юм.
Иргэдээд хурууны хээ, бүртгэлийн дугаар, тоон гарын үсэг, регистрийн дугаар гэсэн асуултууд ирүүлдэг. Бид регистрийн дугаараас түлхүү бүртгэлийн дугаарыг төрийн байгууллагууд болон хувийн хэвшилтэй мэдээлэл солилцохдоо хэрэглэж байгаа. Тоон гарын үсэг гэдэг бол тодорхой технологиор шийдвэрлэгдсэн, иргэнийг таних түрхүүр юм. Тэгвэл энэ түрхүүрийг бид өнөөдөр иргэний үнэмлэхийн чиптэй нь гар утсандаа суурилуулах бололцоог бүрэн хангасан.
Тоон гарын үсгийг хоёр янзаар олгож байна. Улсын бүртгэлийн аймаг, нийслэлийн бүх нэгж буюу бүртгэгчдээр дамжуулан, нөгөө талаас цахим машин буюу КИОСК машин ашиглан өөртөө үйлчлэн тоон гарын үсгийг иргэний үнэмлэх болон гар утсан дээрээ авах боломжтой.
Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс олгож буй тоон гарын үсэг нь нэгдүгээрт иргэний үнэмлэх дээр, хоёрдугаарт гар утасны аппликейшн дээр хэрэглэгдэх болж байна. Тоон гарын үсэг нь хурууны хээгээр үйлчилгээ авдагтай эн тэнцэхүйц үйлчилгээ учраас эхний ээлжинд иргэн зайлшгүй өөрийн биеэр нэг удаа ирж өөрийгөө таниулж, бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл иргэнийг таньж байгаа улсын бүртгэлд байгаа хамгийн гол мэдээллийн нэг хэсэг нь тоон гарын үсэг болж өгнө.
Тоон гарын үсэг нь нэгдүгээрт, танилт нэвтрэлтийн зорилготой, хоёрдугаарт, баталгаажуулах зорилготой.
Бид гурван шат дараагаар ажиллаж байгаа.
Нэгдүгээрт: Иргэний цахим үнэмлэх дээр нь тоон гарын үсэг олгоно.
Хоёрдугаарт: Утасны аппликэйшнаар олгох
Гуравдугаарт: Гадаадад байгаа Монгол Улсын иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлэх гэж байна. Хилийн чанадад суугаа консулын газрын ажилтнаар дамжуулаад тоон гарын үсэг олгож эхэлнэ.
Тоон гарын үсэг нь иргэнийг таниж, баталгаажуулахаас гадна иргэний өөр цахим бичиг дээр хэрэглэгдэх том давуу тал байгаа юм. Энэ дэд бүтцийг улсын бүртгэлийн байгууллага бий болгосон. Өөрөөр хэлбэл цахим гадаад паспортыг 2023 оноос хойш нэвтрүүлж эхэлнэ" гэлээ.
Иргэд гар өөрийн утсан дээрх "Playstore" эсвэл "App Store"-оос “GSign Mongolia” гэх аппликейшнийг татан авч, бүртгэлийн байгууллагаас өгсөн QR кодыг суулган тоон гарын үсгээ цаашид ашиглах боломжтой. Тухайн QR код нь иргэнд хэвлэгдэж очсноос хойш 24 цагийн дотор уншуулж суулгахгүй бол хүчингүй болох зохицуулалтай. QR кодыг уншуулнсы дараа бүртгэлтэй утасны дугаар дээр нэг удаагийн код ирнэ. Энэ кодоо оруулж, баталгаажуулсны дараа пин код оруулах хэсэг дээр өөрийн мартахааргүй дөрвөн оронтойг код оруулж өгнө. Үүний дараа дахин пин кодоо оруулж баталгаажсны дараа пук кодыг системээс автоматаар өгнө.
Мөн тус аппликейшнийг ашиглан иргэд өөрийн гэрчилгээг баталгаажуулах пин кодыг солих, баталгаажуулалтын үед хурууны хээ болон "FaceID"-ийг ашиглах эсэхээ өөрөө тохируулах зэрэг олон давуу талтай.
Сэтгэгдэл ( 2 )
Х тайлан гаргахад хэрэглэгддэг тоон энэ мөн үү тэнд тоон гарын үсэг нэхээд бдаг
лагаа