“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан эхэллээ.
Монгол Улсын нутагт хоёр дахь жилдээ явагдаж байгаа энэхүү тэмцээний нээлтийн ёслолд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ц.Гандорж, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онцгой бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нар, оролцогч орнуудын баг тамирчид оролцлоо.
Нээлтийн ёслол “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч хурандаа Д.Цог-Эрдэнэ баг тамирчид бэлэн жагссаныг бригадын генерал Д.Ганхуягт илтгэснээр эхлэв.
Уралдааныг нээж бригадын генерал Д.Ганхуяг “Монгол хэмээх сайхан оронд “Аравт” уралдааны дээвэр дор нэгдсэн эрхэм морьтон дайчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. "Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам"-д манай улс 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулснаараа оролцогч орноос зохион байгуулагч улс болж, олон орны Зэвсэгт хүчнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж энэхүү уралдааныг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд анхлан зохион байгуулснаас хойш дэлхийн орнуудын Зэвсэгт хүчин оролцох хүсэл, сонирхол дүүрэн буйгаа илэрхийлж байгаад таатай байна.
Хэдийгээр дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд өнжсөн ч 2021 онд ОХУ-д буухиалж, энэ удаа дахин эзэн Чингисийн өлгий нутагт эргэн зохион байгуулагдахад бэлэн боллоо.
Бидний урилгыг халуун дотноор хүлээн авч, эзэн Чингис хааны өлгий нутагт "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, эртнээс уламжлалт харилцаатай анд нөхөддөө Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн уралдаанд оролцогчдод өндөр амжилт хүслээ.
Мөн энэ өдөр нэгэн хүндтэй зочин ирсэн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар байв. Тэрбээр 2019 онд Монгол Улсад анхлан зохион байгуулагдсан “Аравт” уралдаан зохион байгуулах хорооны даргаар ажиллаж, энэхүү уралдааныг Монгол Улсад “нутагшуулж” өнөөдрийн өнгө төрхөө олоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг юм.
Арга хэмжээний төгсгөлд үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн морьт үзүүлбэрийг толилуулав. Эхнийх нь “Монголын морин урлагийн нэгдсэн холбоо" ТББ-ын циркчин залуус морьтой үзүүлбэрийг гарамгай гэгч нь гүйцэтгэж, адууныхаа давхилт дунд бууж мордож, нугарч, бүжиглэж толилуулав.
Түүний дараа Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн авьяаслаг алба хаагчид морин дээрээс хөгжмийн бүх төрлөөр тоглож, морин хуурыг хүртэл эгшиглүүлж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан монгол ардын дуугаар уралдааны нээлтийг чимлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Яг юунд ,хэнд хэрэгтэй юм бол доо.Шинжлэх ухаан техник технологи цэрэг армид ямар өндөр түвшинд хөгжөөд байгаа билээ.Төсвийн мөнгө л үрэх арга байхдаа.....
delhii dayaraa dron IT hereglej bhad atsniih n morin aravt ve uragsaa harj hogjoochee t1 vvdee
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM