ОЛОН ӨНГӨ: Багш болох хүсэл эрмэлзлийг нэмье

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

Манай улсын боловсролын системийн гажуудлын нэг бол багшаар суралцах явдал юм. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн өндөр оноо авсан сурагчид хуульч, эмч, инженер гэх мэт мэргэжлүүдээс эхэлж сонгодог. Харин багшийн сургуульд сурахыг төдийлөн сонгодоггүй. Үүнд олон төрлийн шалтгаан бий. Цалин бага, сонирхолгүй, арван жилдээ багшдаа дургүй байсан учраас огтоос энэ мэргэжлийг сонгохгүй гэх мэт төрөл бүрийн шалтгааныг тоочдог.

Гэвч өнөөдөр цалин хөлсний талаар эсвэл яагаад багш болдоггүйн шалтгааныг бичихийг хүссэнгүй. Харин яагаад элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчид бус дунджаас доогуур үнэлгээтэй сурагчид багшаар суралцдаг талаар дурдмаар байна.

Хэдийгээр хүн хичээвэл боловсролыг хэдэн насандаа ч сурч болдог. Гэвч нийгмийн төдийгүй хүн байхын суурь мэдлэг мэдээллийг авдаг, хамгийн чухал харилцааны хэсэгт ажиллах хүмүүсийг хайхрамжгүй байдлаар элсүүлж буйг тодотгон дурдмаар байна. Багшаар суралцахын тулд элсэх их сургуулийнхаа босго оноог давсан байхад л хангалттай. Гэвч тэр босго оноо нь бусад их сургуулиудтай харьцуулахад хамгийн бага нь байдаг.

Тиймээс арван жилдээ монгол хэлний зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй нэгэн өнөөдөр багшаар суралцаж, ирээдүйн багачуудын багш болох гэж байна. Өндөр боловсролыг нэн тэргүүнд тавьдаг улс оронд багш болохын тулд өрсөлдөж, өндөр босго оноог давж чадсан нь тэрхүү алдрыг авч, тэр хэрээрээ мэдлэгийг чанартай түгээдэг. Тиймээс бид багшаар элсүүлэх босго оноог өндөрсгөж, түүнээс улбаалж багш нарын мэдлэгийг бодитой үнэлдэг болбол өнөөдөр хэн ч багш болох хүсэл эрмэлзэл нь нэмэгдэх биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С(122.201.22.231) 2022 оны 08 сарын 16

Ийм тэнэг юм бичихээ больчих. Ямар ч ач холбогдолгүй. Гол нь цалин хангамж шдээ. Хүн амьдрах гэж ажилладаг болохоос биш ажиллах гэж амьдардаггүй шүү. \n

0  |  0
Top