Усан хангамжийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Ус сувгийн удирдах газартай хамтран онц чухал объектын жагсаалтыг шинэчлэх, галын гидрант, гүний худгийн судалгааг хийх шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй хохирлыг бууруулах зорилготой тус шалгалтаар усан хангамжийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаагүй, эвдрэл гэмтэлтэй хэсгүүдийн хаяг, байршлын судалгааг гаргах юм.

Мөн усан хангамжид гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед гал унтраах автомашинд гал унтраах бодисыг тасралтгүй өгөх нөхцлийг бүрдүүлнэ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top