“Аравт”-ын арын албаныхан

2022 оны 08 сарын 16

“Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулахаар олон цэргийн алба хаагч ажиллаж байгаагийн нэг хэсэг нь хошууч Б.Ганпүрэв (ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн) даргатай Ар тал, техникийн бүлэг юм. Тус бүлгийнхэн “Аравт”-ын оролцогч дайчид, зохион байгуулагч, томилгоот бүрэлдэхүүнд халуун хоол, тээвэрлэлт, шатахуун түгээлт, халуун хүйтэн ус, сантехник, цэвэрлэгээ үйлчилгээ гээд хүний хэрэгцээний чухал үүргийг 24 цагаар тасралтгүй гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн ахлах тогооч, ахлагч ахлагч Г.Мөнхзаяагаар ахлуулсан тогооч нар өдөр бүр 3 удаагийн халуун хоолыг 6-7 төрлийн сонголттойгоор бэлтгэн үйлчилж, зарим тохиолдолд оролцогч орнуудын зан заншлыг харгалзан үндэсний зоогоор нь дайлж байна.

Гал тогооныхон өдөр бүр 10 хүртэлх төрлийн зоог бэлтгэхийн тулд шөнийн 3 цагаас үдшийн 24 цаг хүртэл чөлөө завгүй ажиллаж, хүнсний хангалтын офицер, ахмад Р.Золбоо (310) Зэвсэгт хүчний ар тал, материал хангалтын төв бааз болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудаас хүнс, хуурай хэрэглэлийг 7 хоног, төмс хүнсний ногоог 3 хоног, түргэн муудах бүтээгдэхүүнийг өдөр бүрийн татан авалтаар зохион байгуулж байна.

Ар тал, техникийн бүлгийнхний ажилтан албан хаагчид мөн өдөр бүр тогтмол цагуудад цэргийн байрууд, гал тогоо, бусад объектод цэвэрлэгээ, үйлчилгээг тасралтгүй хийж, цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлж өгсөөр байна.

Гэрэл зургийг О.Мөнхбат

"АРАВТ-2022" УРАЛДААНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БҮЛЭГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.233) 2022 оны 08 сарын 16

Зимбабвегаас арай дээр юм олдоогуй л юм байх даа, кк

0  |  0
ард(66.181.185.250) 2022 оны 08 сарын 16

Монголын бүдүүн генерал хурандаа нар шиг болно шүү Зембабе дайчид аа...

0  |  1
Top