Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суугч иргэн Т /34 настай эрэгтэй/нь Туул голын Хар үзүүр гэдэг газарт энэ сарын 16-ны өдрийн 11:59 цагт живж байжээ. Иргэнийг нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн аврагчид авран аюулгүй болгож эхнэр Э-д хүлээлгэн өгсөн гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Анхааруулахад Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна.
Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )