Нүхтээс алга болсон гэх иргэний эрлийн ажиллагааг зогсоолоо

2022 оны 08 сарын 16

Богдхан уулын Нүхтийн аманд иргэн 21 настай иргэн С алга болсон гэх дуудлагаар Аврах ангийн бие бүрэлдэхүүн хоёр дахь өдрөө эрэн хайх аврах ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тухайн эрлийг ажиллагааг зогсоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Нүхтийн аманд алга болсон иргэн С нь алга болсон газраас зүүн хойд зүгт 3,5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоожээ.

Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй  анхаарал болгоомжтой аялж амрахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top