Б.Мөнхболд: Хөтөл хотыг 40 мянган хүний суурьшлын бүс болгох боломж бий

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд өнөөдөр /2022.08.16/ "Хөтөл хотын Эдийн засгийн форум - 2022" арга хэмжээ үргэлжилж байна.

Энэ үеэр Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболдтой ярилцлаа. 

Тэрбээр "Энэ форумд хэрхэн хөгжих боломжтой, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хэрхэн шаардлагатай байгаа зэрэг ач холбогдолтой болж байна. Манай Хөтөл хот 38 жилийн түүхтэй залуу хот. Газар тариалан, аж ахуй хослон хөгжсөн. Газар зүйн байршлын онцлогоо ашиглаж хэрхэн сумандаа хөрөнгө оруулалт татах, худалдаа үйлчилгээг үзүүлэх зэргийг эрж хайсан форум болж байна. Бид шинэ Хөтөл суурьшлын бүсийг танилцууллаа. Монгол Улсын дөрөв дэх хот болон хөгжих боломж байна. Дагуул хотын асуудлыг маш хүчтэй ярьж байгаа энэ үед Дархан, Эрдэнэтийн дараа орох боломж бий. Тэгэхээр төрийн бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 10-15 мянган иргэн ажиллаж байгаа дээр нэмж нийт 40 мянган хүний суурьшлын бүс бий болох боломж байгаа гэдгийг хэлэх байна" хэмээн ярилаа. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top