Торгуулийн 50 саятай тэмцэх бус тархины бядаа тэтгэ л дээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Ойрын өдрүүдэд амтай болгон нь 50 саяын торгуулийн тухай ярьж байна. Тамхины ишээ ил хаясан тохиолдолд 50 сая төгрөгөөр торгох тухай асуудал ийнхүү нийгэмд хүчээ авч, дээр дооргүй торгуулийг үзэн ядах нь тэр. “Авлигачдаа шийтгэж чадахгүй байж, тамхины ишэнд торгууль тавих гэлээ” гээд шүлсээ үсчүүлэн шүүмжлэх хүмүүс ч их байна.

Шүүмжлэл байж болно л доо. Гэхдээ л асуудлынхаа мөн чанарыг олохгүй, болж л өгвөл бусдаас өө хайж явдаг нийтлэг дутагдал яг энэ кейс дээр тодорч харагдаад байгаа юм. Яг үнэндээ 50 сая төгрөг ч үгүй юм байж юундаа бухимдацгаагаад ч байгаа юм.

Зүй нь тамхины ишийг татсан газраа хаяхгүй бол хэнийг ч хэн ч торгохгүй. Хаа таарсан газраа тамхи татаж, ишийг нь хаяж явдаг хөгийн бүдүүлэг, балмад зангаа л зачих хэрэгтэй байгаа юм. Гэтэл тамхичдын хэн нь ч тэр тухай бодохгүй, биднийг торгох гэлээ хэмээн уурсах. Ишээ эмхлүүлчихэж чадахгүй байж тамхи татаад ч яадаг юм. Тавь байтугай таван саяын торгууль төлж ч чадахгүй мөртлөө өөрт буй дутагдлаа засчихаж юу нь болохгүй гэж.

Явган хүний зам, хашаа байшингийн булан тохой, ер нь хаа сайгүй л тамхины иш тааралддаг. Хог болоод үлдээд зогсохгүй дутуу унтраасан ишээ энд тэнд хаяснаас үүдсэн гал түймрийн дуудлага Онцгойгийнхонд олонтаа ирдэг. Хаврын хуурайшилтын үед гардаг хээрийн түймэр ч хайнга тамхичдын тарьсан хэрэг байдаг. Энэ мэт тамхины ишнээс үүдэлтэй элдэв төрлийн хор хохирол бидний амьдралд өдөр тутам гарсаар байна. Иймээс торгуулийн 50 саятай тэмцэх бус тархиныхаа бядаа тэтгэх л хэрэгтэй байна даа, тамхичид минь.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bbbb(202.55.183.178) 2022 оны 08 сарын 18

50 saytai temtssen hun baihgui bainaa!!! ES hunii amandaa orson too helj bodgdson ugee chalchij baigaa hariutslagagui baidliig l shuumjilj eserguitsej baina. ES iin ug, shiidver hariutslagatai , heregjdeg baih yostoi. 50 saya tugrug olonhi ard irgediinh ni huvid heden jiliin hudulmuriin huls ve gedgiig tusuuluhgui , medehgui baigaa ni haragdaj baina shuu dee. Ene ni ES hunii huvid baij bolohgui aldaa dutagdal shuu!!! Zugeer engiin irged hoorondoo sanaa bodloo soliltsoj baigaa hereg bishee. ES-iin medleggui baidal, bodlogogui ugs, hariutslagagui baidliig shuumjilj baina shuu!!!

0  |  1
зочин(112.72.15.198) 2022 оны 08 сарын 18

хайрыг хүснэ онц сонирхолтой номыг интерномоос захиалан авч уншина уу хямдхан чанартай 75777700

0  |  0
zzzzz(192.82.71.101) 2022 оны 08 сарын 18

yag unen , mongolchuud mini nokhoi zangaa khaya, archaaguy amisgaanuud muu , muukhai bugded durtai , khun shig biee niigemd awch yawj chadakhgui baij dandaa erguu gee gaikhuulj khutsatsgaana , ene dor neg mal ul medegch ikh medekh zangaar yum bichij , \n

1  |  0
Зоки(202.9.40.69) 2022 оны 08 сарын 18

Монголчууд сүүлийн үед аливаа юмны агуулгыг биш гарчгийг л чухалчилдаг болж дээ. Ямар ч юман дээр.

1  |  0
Ааааа(202.21.108.19) 2022 оны 08 сарын 18

ЕСайддаа тоо зааж хөрсөн дээр нь буулгавал яасын. Эсвэл СЭМҮТ өөс эрүүл мэндийн шинжилгээг ул суурьтай хийсэн нь зөв бололтой. ОЭ энэ улсын хувь заяаг шийдэж яваа хүн ш дээ. Эрүүл эсэх нь тун эргэлзээтэй нөхрөөр хувь заяагаа мэдүүлээд явмааргүй бна, ард түмэн чинь сохор хорхой биш шүү дээ.

0  |  1
Top