Тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Нийслэл Засаг даргын А/1051 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Эмээлт, Баруун түрүү, Таван толгой, Гүнт, 4-р зөрлөг, Городок, Өлзийт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар гүйцэтгэн ажиллаж байна.
Иргэн та тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж Улаанбаатар хот дахь тарваганы мах болон түүхий эдтэй холбоотой зөрчлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай албаны 70128012 дугаар утсанд мэдээлж хамтран ажиллана уу.
Сэтгэгдэл ( 0 )